1 Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ.
2 Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.
3 Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд хандаж—
4 Би бол та нарын дундах харийн хүн буюу түр оршин суугч хүн. Та нар надад нэгэн оршуулгын газрын эзэмшлийг өгнө үү? Би шарилаа тэнд оршуулъя гэжээ.
5 Хитчүүд Абрахамд хариулсан нь—
6 Эзэн минь! Бидний үгийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилаа оршуулаарай. Өөрийн оршуулгын газарт шарилыг тань оршуулахыг танд хориглох хүн бидний дотор байхгүй гэцгээв.