14 Ефрон Абрахамд—
15 Эзэн минь ээ! Миний үгийг сонсооч. Хэсэг газрын үнэ дөрвөн зуун шекел мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь та бид хоёрын хооронд юу билээ? Тиймээс нас барсан хүнээ оршуул гэв.
16 Абрахам Ефроны үгийг дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ.
17 Мамрегийн өмнөх Махпелад байдаг Ефроны талбай, түүний доторх агуй, бас тэр талбайн эргэн тойрны ой мод цөмийг
18 хотын дааман хаалгаар орж ирсэн бүгдийн болон хитчүүдийн өмнө Абрахамын өмч хөрөнгө болгон өгөхөөр тогтжээ.
19 Тэгээд Абрахам Канаан нутгийн Мамрегийн өмнөх Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршуулав.
20 Ийнхүү тэр талбай болон доторх агуйг нь хитчүүд Абрахамын өмч, түүний оршуулгын газар болгохоор тогтов.