Эхлэл 23:8-14 АБ2004

8 тэдэнд—Хэрэв та нар намайг нас барсан хүнээ нутаглуулахыг хүсэж байгаа бол, миний үгийг сонсож, миний төлөө Зохарын хүү Ефроноос гуйж,

9 түүгээр талбайнхаа захад байгаа өөрийнх нь өмч болох Махпелагийн агуйг надад өгүүлээч. Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгөг гэв.

10 Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд болон хотын дааман хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан—

11 Үгүй ээ, эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье, мөн түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд шарилаа оршуулаарай гэв.

12 Абрахам тэр нутгийнханд бөхийн ёслов.

13 Тэрээр нутгийнхныг сонсож байхад нь Ефронд—Та таалбал, үгийг минь сонсоно уу. Би тэр талбайн үнийг танд өгнө. Түүнийг та надаас аваарай, би тэнд шарилаа оршуулъя гэв.

14 Ефрон Абрахамд—