1 Абрахам нас өндөр болж, өтөлсөн бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв.
2 Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж—Миний өгзгөн доогуур гараа хий.
3 Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр тангараглуулъя. Энэ нь чи миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй,
4 харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв.
5 Зарц нь—Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ.