15 Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартайгаа гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ.
16 Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв.
17 Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод—Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд
18 тэр бүсгүй—Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав.
19 Тэр бүсгүй түүнд ус уулгаж дуусаад,—Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв.
20 Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд өгөхөөр ус утган авав.
21 Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа.