Эхлэл 24:42-48 АБ2004

42 Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү!

43 Би худгийн дэргэд зогсож байя. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлэх ба

44 тэрээр надад «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно” гэж

45 дотроо залбирч, арай дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. “Надад ус уулгана уу?” гэж би түүнд хэлэхэд

46 тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, “Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя” гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа.

47 Тэгээд би түүнээс “Чи хэний охин бэ?” гэж асуухад тэр “Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин” гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв.

48 Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав.