Эхлэл 24:48-54 АБ2004

48 Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав.

49 Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайраа, үнэнч шударгаа үзүүлье гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү? эсвэл зүүн тийшээ эргэх үү? гэдгийг мэдүүл гэж хэлэв.

50 Лабан, Бетуел хоёр—Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй.

51 Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог.

52 Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд,

53 алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.

54 Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр—Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд