52 Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд,
53 алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.
54 Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр—Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд
55 Ребекагийн ах, ээж хоёр—Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв.
56 Тэр хүн тэдэнд хариу өгүүлрүүн—Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв.
57 Тэд—Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд
58 Ребекаг дуудаж,—Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр—Би явна хэмээн хариулжээ.