60 Тэд Ребекаг ерөөн,—Охин дүү минь,Чи мянга түмэн хүний эх болох болтугай!Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.
61 Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа.
62 Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ.
63 Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав.
64 Ребека хараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж,
65 зарцад—Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц—Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв.
66 Зарц нь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ.