64 Ребека хараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж,
65 зарцад—Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц—Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв.
66 Зарц нь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ.
67 Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.