2 Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.
3 Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашурчууд, летушчууд, леумчууд нар болно.
4 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар болно. Тэд цөм Кетурагийн үр удам болой.
5 Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ.
6 Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.
7 Абрахам нэг зуун далан тав насалжээ.
8 Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.