Эхлэл 25:20-26 АБ2004

20 Исаак дөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.

21 Исаак эхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.

22 Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд—Надад юунд ийм зүйл тохиолдоно вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуухаар одов.

23 ЭЗЭН түүнд—Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна.Чиний биеэс хоёр үндэстэн салах бөгөөдНэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй баТом нь багадаа зарцлагдах болно гэлээ.

24 Түүний төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ.

25 Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд “Есав” гэдэг нэр өгчээ.

26 Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд “Иаков” гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.