Эхлэл 25:21-27 АБ2004

21 Исаак эхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.

22 Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд—Надад юунд ийм зүйл тохиолдоно вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуухаар одов.

23 ЭЗЭН түүнд—Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна.Чиний биеэс хоёр үндэстэн салах бөгөөдНэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй баТом нь багадаа зарцлагдах болно гэлээ.

24 Түүний төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ.

25 Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд “Есав” гэдэг нэр өгчээ.

26 Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд “Иаков” гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.

27 Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.