1 Исаак хөгширч, хараа нь муудан, харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа—Хүү минь! гэж дуудсанд хүү нь—Би энд байна гэхэд
2 Исаак—Би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна.
3 Тийм болохоор чи одоо зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, миний төлөө ан хийж,
4 миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирч идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.
5 Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад нь Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан хийхээр хээр тал уруу одов.