12 Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв.
13 Эх нь түүнд—Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд,
14 Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ.
15 Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж,
16 ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ.
17 Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.
18 Иаков эцэг дээрээ очиж,—Аав минь ээ! гэж дуудсанд аав нь—Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэж хэлэхэд