1 Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн, захиж хэлсэн нь—Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав.
2 Чи Паддан-арам уруу хөдөлж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрт очиж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав.
3 Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,
4 Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв.