1 Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ.
2 Тэрээр харвал, талд нэгэн худаг байх ба дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг ажээ. Худгийнхаа амыг чулуугаар дараад,
3 бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.
4 Иаков тэдэнд хандаж—Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд—Бид Харанаас ирсэн гэжээ.