20 Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.
21 Иаков Лабанд—Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ.
22 Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв.
23 Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ.
24 Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ.
25 Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд—Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд
26 Лабан—Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.