Эхлэл 29:28-34 АБ2004

28 Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ.

29 Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ.

30 Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

31 ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.

32 Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр—ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.

33 Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд,—ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.

34 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлж,—Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надад татагдах болно гээд түүнийгээ Леви гэжээ.