3 бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.
4 Иаков тэдэнд хандаж—Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд—Бид Харанаас ирсэн гэжээ.
5 Иаков тэднээс—Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд—Бид түүнийг мэднэ гэв.
6 Иаков тэднээс—Тэр сайн уу? гэж асуусанд тэд—Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.
7 Иаков—Өдөр яагаа ч үгүй байна. Хонин сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэв.
8 Тэд—Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв.
9 Иаковыг тэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ.