Эхлэл 3:12-18 АБ2004

12 хүн—Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв.

13 ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд—Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй—Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.

14 ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж,—Чи ийм хэрэг хийсэн учирХамаг мал адгуус хийгээдХээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой.Чи хэвлийгээрээ мөлхөж,Насан туршдаа тоос шороо идэх болно.

15 Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой,Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно.Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болногээд

16 бас эмэгтэйд—Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж,Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно.Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж,Эр нөхөр чинь чамайг захирна гэв.

17 Адамд хандан—Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учирЧамаас болж газарт хараал хүрч,Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно.

18 Газар чамд зангуу ба халгайг ургуулна.Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно.