1 Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад, эгчдээ атаархаж, Иаковт—Надаар хүү төрүүл. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.
2 Иаков Рахелд уурлан—Умайг чинь хаасан Бурханыг би орлох гэж үү? гэсэнд
3 Рахел—Энд миний шивэгчин Билха байна. Түүнтэй унт! Тэр миний өвөр дээр хүү тавих болно. Тэгвэл түүгээр дамжуулж, би хүүхэдтэй болно гээд,
4 өөрийн шивэгчин Билхаг түүнд татвар эм болгон өгчээ. Иаков түүний өвөрт оржээ.