Эхлэл 30:10-16 АБ2004

10 Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгөв.

11 Леа—Ямар азтай вэ? гээд, түүнийг Гад гэж нэрлэжээ.

12 Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ.

13 Леа—Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ.

14 Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад хандан—Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ.

15 Леа түүнд—Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний мандарваа цэцгийг авах нь уу? гэв. Рахел—Тэгвэл таны хүүгийн мандарваа цэцгийн оронд өнөө шөнө миний нөхөр тантай хамт унтаж болно гэв.

16 Иаковыг талбайгаасаа үдэш эргэж ирэхэд, Леа түүнтэй уулзахаар гараад, түүнд—Хөвгүүнийхээ мандарваа цэцгээр би таныг худалдаж авсан учир өнөө шөнө миний өвөрт орох ёстой гэв. Тэгээд тэр шөнө Иаков түүнтэй унтжээ.