1 Иаковыг аян замдаа явж байтал, Бурханы тэнгэр элч нар түүнтэй уулзав.
2 Иаков тэднийг хармагцаа—Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.
3 Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд,
4 тэдэнд тушааж—Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.
5 Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.
6 Элч нар Иаковт буцаж ирээд,—Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.