Эхлэл 32:10-16 АБ2004

10 Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.

11 Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.

12 Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ гэв.

13 Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ.

14 Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц,

15 гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр, арван эм илжиг бэлтгэв.

16 Тэдгээрийг хэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа хандан—Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ.