2 Иаков тэднийг хармагцаа—Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.
3 Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд,
4 тэдэнд тушааж—Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.
5 Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.
6 Элч нар Иаковт буцаж ирээд,—Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.
7 Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр хэсэг болгон хуваав.
8 Тэгээд Иаков—Хэрэв Есав ирээд, нэг хэсэг уруу нь дайрвал үлдсэн хэсэг нь зугтах болно гэжээ.