3 Түүний сэтгэл Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив.—
4 Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа.
5 Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч, хүүхдүүдээ хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байжээ.
6 Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ.
7 Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Шехем Иаковын охиныг хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.
8 Хамор тэдэнтэй ярилцан,—Миний хүү Шехем танай охинд үнэн сэтгэлээсээ дурласан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч.
9 Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа.