Эхлэл 34:7-13 АБ2004

7 Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Шехем Иаковын охиныг хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.

8 Хамор тэдэнтэй ярилцан,—Миний хүү Шехем танай охинд үнэн сэтгэлээсээ дурласан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч.

9 Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа.

10 Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв.

11 Шехем Динагийн эцэг болон ах нарт нь хандаж,—Хэрэв би та нарын тааллыг олбол та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье.

12 Охиныхоо инж болон бэлгийг хичнээн ч их хэлсэн та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв.

13 Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ.