Эхлэл 38:13-19 АБ2004

13 Тамар “Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ” гэдгийг сонсоод,

14 тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой.

15 Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ.

16 Тэрээр замын хажууд түүн уруу очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир—Намайг өөр дээрээ оруул гэжээ. Тэрээр—Та над юу өгч, над дээр орох юм бэ? гэж асуусанд

17 тэрээр—Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд тэрээр—Та түүнийгээ надад өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ.

18 Иуда—Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд тэрээр—Өөрийнхөө тамга, түүний оосор болон гартаа байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд, түүнтэй унтсанд Тамар Иудагаас жирэмсэлжээ.

19 Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж тавиад, бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.