Эхлэл 38:18-24 АБ2004

18 Иуда—Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд тэрээр—Өөрийнхөө тамга, түүний оосор болон гартаа байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд, түүнтэй унтсанд Тамар Иудагаас жирэмсэлжээ.

19 Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж тавиад, бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.

20 Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй.

21 Тэгээд тэрээр тэндхийн хүнээс—Замын хажууд Енаимд байсан янхан хаа байна вэ? хэмээн асуусанд тэд—Энд янхан байгаагүй гэжээ.

22 Тэгээд тэрээр Иуда дээр хүрч ирээд—Би тэр бүсгүйг олж чадсангүй. Бас тэндхийн хүмүүс тэнд янхан байдаггүй гэж байна гэсэнд

23 Иуда—Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Би түүнд ишиг явуулсан боловч та түүнийг олж чадсангүй гэв.

24 Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад—Танай бэр Тамар завхайрч, түүнээсээ болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда—Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.