2 Иуда тэнд канаан хүн Шуа гэдэг хүний охиныг олж хараад, түүнийг авч хамт хонов.
3 Тэрээр жирэмсэлж хүү төрүүлэхэд, Иуда түүнд Ер гэдэг нэр өгчээ.
4 Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв.
5 Тэр бас дахин хүү төрүүлж, хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа.
6 Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв.
7 Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир ЭЗЭН түүнийг алжээ.
8 Иуда Онанд хандаж—Чи ахынхаа эхнэр дээр орж, нөхрийнх нь дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр хүүхэдтэй болгож өг гэв.