27 Түүнийг төрөх болоход хэвлийд нь хоёр ихэр байжээ.
28 Түүнийг төрөх үед нэгийнх нь гар гарч ирэхэд, эх баригч нь улаан утас аваад, гарт нь уяж,—Энэ нь эхэлж гарлаа гэв.
29 Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татахад, дүү нь гарч иржээ. Эх баригч—Чи яагаад тас дайраад гарч ирэв гэж хэлээд, түүнд Перез гэдэг нэр өгөв.
30 Дараа нь гартаа улаан утас уясан ах нь гарч ирсэнд түүнд Зера гэдэг нэр өгөв.