Эхлэл 38:8-14 АБ2004

8 Иуда Онанд хандаж—Чи ахынхаа эхнэр дээр орж, нөхрийнх нь дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр хүүхэдтэй болгож өг гэв.

9 Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав.

10 Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав.

11 Иуда өөрийн бэр Тамарт хандаж—Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий хэмээн боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.

12 Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив.

13 Тамар “Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ” гэдгийг сонсоод,

14 тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой.