11 Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт нь ороход, гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй.
12 Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж,—Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.
13 Иосеф түүний гарт хувцсаа хаяад зугтан гарахыг хараад,
14 тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан, тэдэнд хандаж—Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч, түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над уруу орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан.
15 Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв.
16 Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв.
17 Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж—Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ.