15 Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв.
16 Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв.
17 Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж—Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ.
18 Намайг чанга дуугаар хашхирахад тэрээр хувцсаа надад орхиод, гадагш зугтан гарсан гэв.
19 Эзэн нь “Таны зарц намайг ингэлээ” гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод, уур нь шатжээ.
20 Иосефын эзэн түүнийг барьж, шоронд хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хорьдог шорон байжээ. Иосеф шоронд хоригдож байсан ч
21 ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ.