Эхлэл 39:6-12 АБ2004

6 Тэрээр Иосефын гарт бүх эд хөрөнгөө даатгаад, өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдэхээ больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.

7 Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж,—Надтай унтаач хэмээн гуйв.

8 Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт—Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир

9 энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.

10 Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг гуйсаар байсан боловч Иосеф үгийг нь сонссонгүй, түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй.

11 Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт нь ороход, гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй.

12 Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж,—Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.