14 Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд шоронгоос түүнийг даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв.
15 Фараон Иосефт хандаж—Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд сонсоод тайлж чаддаг гэж би сонслоо гэв.
16 Иосеф Фараонд хандаж—Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.
17 Фараон Иосефт хандаж—Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байх юм.
18 Тэгтэл тарган, сайхан долоон үхэр Нил мөрнөөс гарч ирээд, зэгснээс идэж байлаа.
19 Тэдний хойноос туранхай, муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ.
20 Тэр туранхай, муухай үхрүүд нь түрүүчийн долоон тарган үхрүүдийг идчихлээ.