Эхлэл 41:40-46 АБ2004

40 Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.

41 Фараон—Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд,

42 өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж,

43 өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө—Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.

44 Фараон Иосефт хандаж—Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд,

45 Фараон Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.

46 Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав.