Эхлэл 42:13-19 АБ2004

13 Тэд—Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.

14 Иосеф тэдэнд—Та нарыг туршуулууд гэж хэлсэн үг минь энэ.

15 Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье. Фараоны амийг барьж хэлье. Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй.

16 Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараоны амийг барьж тангараглая. Хэрэв тийм биш байвал та нар лавтайяа туршуул мөн байна гэв.

17 Тэгээд Иосеф тэднийг бүгдийг хамтад нь гурван хоног хорив.

18 Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж—Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.

19 Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг шоронд үлдээгээд, бусад нь явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс хүргэж өг.