Эхлэл 42:2-8 АБ2004

2 Иаков бас—Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж, үхэхгүй гэв.

3 Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав.

4 Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь “Түүнд гай тохиолдохоос айж байна” гэж тэрээр хэлсэн юм.

5 Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ.

6 Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.

7 Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг—Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд—Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.

8 Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй.