Эхлэл 43:2-8 АБ2004

2 Египетээс тэдний авчирсан үр тариаг бүгдийг нь идэж дуусахад эцэг нь тэдэнд хандаж—Та нар дахин буцаж яваад, бидэнд жаахан хүнс худалдаж ав! гэсэнд

3 Иуда эцэгтээ хандаж—Тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хатуу сануулсан билээ.

4 Хэрэв та дүүг маань бидэнтэй хамт явуулбал, бид явж, танд хүнс худалдаж авна.

5 Хэрэв та түүнийг явуулахгүй бол, бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хэлсэн шүү дээ гэв.

6 Израиль—Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд

7 тэд—Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж “Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?” гэж асуусан учир бид түүний асуултын дагуу хариулсан. Түүнийг “Дүүгээ авчир!” гэж хэлнэ гэж бид хэрхэн мэдэх билээ? гэв.

8 Иуда эцэг Израильдаа—Энэ хүүг надтай хамт явуулаач! Бид босоод явлаа. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм амьдарч, үхэхгүй болно.