29 Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү Бениамин дүүгээ хараад,—Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд,—Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв.
30 Иосеф дүүгээ хараад, сэтгэл нь ихэд уярч, яаран уйлах газар хайн, өрөөндөө ороод уйлав.
31 Тэрээр нүүрээ угааж, гарч ирээд, сэтгэлээ барин,—Хоолоо авчирч тавь гэв.
32 Тэд Иосефт тусад нь, ах дүү нарт нь тусад нь, түүнтэй хамт хооллодог египет хүмүүст бас тусад нь хоол авчирч өгөв. Учир нь египет хүн еврей хүнтэй хамт хооллохыг жигшдэг ажээ.
33 Тэднийг Иосефын өмнө суулгахдаа хамгийн томоосоо аваад хамгийн отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгасанд тэд бие биеэ гайхан харцгаав.
34 Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, баярлан цэнгэцгээв.