1 Иосеф гэрийн даамалдаа—Тэдний уутыг даацынх нь хирээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутны нь аманд хий!
2 Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийнх нь уутны аманд хоол хүнсний мөнгөтэй нь хамт хий! хэмээн тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж,
3 үүр гэгээрэхэд тэр хүмүүсийг болон тэдний илжгийг явуулав.
4 Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж,—Тэдний хойноос явж гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ?