Эхлэл 44:26-32 АБ2004

26 бид “Явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт явахгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй” гэсэнд

27 таны зарц бидний эцэг бидэнд хандан “Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад хоёр хүү төрүүлж өгсөн.

28 Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тастчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй.

29 Хэрэв та нар энэ нэгнийг нь надаас авч явахад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та бүгд уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно” гэв.

30 Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол

31 эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл таны зарц бид эцгийнхээ буурал толгойг уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно.

32 Таны зарц би эцэгтээ энэ хүүхдийн төлөө даалт гаргаж, “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө мөнхөд гэмийг үүрэх болно” гэж хэлсэн билээ.