30 Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол
31 эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл таны зарц бид эцгийнхээ буурал толгойг уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно.
32 Таны зарц би эцэгтээ энэ хүүхдийн төлөө даалт гаргаж, “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө мөнхөд гэмийг үүрэх болно” гэж хэлсэн билээ.
33 Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулна уу?
34 Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гашуун зовлонг надад бүү харуулаач гэв.