7 Тэд—Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Иймэрхүү зүйл хийх нь биднээс хол байг.
8 Бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахин хулгайлах билээ?
9 Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэх болно. Бид ч бас эзнийхээ боол болно гэсэнд
10 даамал—Тэгвэл одоо та нарын хэлсэн ёсоор болъё. Хэнээс тэр юм олдоно, тэрээр бидний боол болж, та нарын бусад нь гэм зэмгүй болно гэв.
11 Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд
12 даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжсэнд, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ.
13 Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.