25 Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв.
26 Тэгээд эцэгтээ—Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков гайхаж, тэдэнд итгэсэнгүй.
27 Тэгээд тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлж өгөв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв.
28 Израиль—Одоо боллоо. Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юм байна. Би үхэхээсээ өмнө очиж, түүнтэй уулзъя гэж хэлэв.