28 Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, зуун дөчин долоо насалжээ.
29 Израилийн үхэх цаг нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд хандан—Би одоо чиний тааллыг авсан бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр болон итгэл найдвараар хандаач! Намайг Египетэд битгий оршуулаарай!
30 Харин өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф—Би таны хэлсэн ёсоор хийнэ гэж хэлэв.
31 Иаков—Надад тангарагла гэсэнд Иосеф түүнд тангараглаж, Израиль орныхоо толгойд сөгдөн мөргөв.