5 Фараон Иосефт хандаж—Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна.
6 Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл, миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.
7 Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд, Фараонд бараалхуулжээ. Иаков Фараоныг ерөөв.
8 Фараон Иаковаас—Та нас сүүдэр хэдтэй вэ? гэж асуусанд
9 Иаков Фараонд—Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.
10 Иаков Фараоныг ерөөгөөд, тэндээсээ гарч одов.
11 Иосеф Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ.