Эхлэл 48:1-7 АБ2004

1 Түүнээс хойно нэгэн хүн Иосефт—Эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив.—

2 Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндийж суув.

3 Иаков Иосефт хандаж—Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ.

4 Тэрээр надад “Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.

5 Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.

6 Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно.

7 Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем).